“Түмэн хишигтэн” симфони энэ сарын 8-нд эгшиглэнэ
Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат “Түмэн хишигтэн” төсөлд зориулан “Эзлэн” хэмээх хөгжмийн бүтээлээ туурвиж бэлэн болгожээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн “facebook” хуудаснаа “Аугаа их ухаанаар дэлхийг дайтаж эзэлсэн Эзэн хааны “Түмэн хишигтэн” болоод түүний үнэнч баатруудад зориулсан хөгжмөө зохиож байна. Их түүхийг уншиж, судалж, ухаарах тусам улам их хүсэл сэтгэл минь оргилж, хөгжмийн маань ая, аялгуу аяндаа урсан гарсаар байна” хэмээн бичсэн байсан.
Тэгвэл тэрбээр 1000 хишигтэн баатрын нээлтэд зориулсан симфони туульсыг энэ сарын 8-ны өдөр "Үндэсний их найрал хөгжим"-ийн 90 хөгжимчин, ДБЭТ-ын 40 найрал дуучдын бүрэлдэхүүн бүхий 150 гаруй уран бүтээлчид тус театрын гадна талбайд эгшиглүүлэхээр болжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ