Марк Цукерберг гейчүүдийн жагсаалыг манлайлжээ
Тэрбум гаруй гишүүнтэй Facebook сошл сайтыг үндэслэгч Марк Цукерберг ням гаригт Сан-Францискод болсон ижил хүйстнүүдийн жагсаалыг манлайлан оролцжээ. Цукерберг компанийнхаа 15 хувь буюу 700 гаруй хүний манлайд явсан аж. Facebook-ийн ажилтнууд хоёр жилийн өмнө мөн дээрх жагсаалд оролцож байхад ердөө л 70 гаруй хүн байжээ.
.
Facebook-ээс гадна Google-ийн 1400 ажилтан ижил хүйстнүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлэн жагсаалд оролцсон байна. Apple-ийнхэн ч жагсаал цуглааныг дэмжиж оролцоно гэдгээ илэрхийлсэн ч тодорхой тоо дурдаагүй аж.
_
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ