Египетийн арми “өөрсдийн замаар” явахаа мэдэгджээ
Ерөнхийлөгч Мохаммед Мурси түүний сөрөг хүчнийхэн 48 цагийн дотор харилцан зөвшилд хүрч чадахгүй бол энхийг тогтоох өөрсдийн “замын карт”-аа санал болгоно гэж армийн төлөөлөгч мэдэгджээ. Энэ нь үндсэндээ армийнхан төрийн эргэлт хийнэ гэсэн үг юм.
Засгийн газрын эсрэг сөрөг хүчнийхэн Ах дүү-мусульман намын байр руу шатах дэлбэрэх бодис, чулуугаар шидсэний дараа армийн төлөөлөгч дээрх мэдэгдлийг хийсэн байна. Мэдэгдлийг жагсагчид баяртайгаар хүлээн авчээ.
Ажиглагчид армийн генералын үг ерөнхийлөгчийн сонгууль зарлах бодолгүй. Харин Египетийн Үндсэн хуулийн шүүхийг парламентын сонгууль явуулах шахалт үзүүлэх бодолтой байгаа хэмээн дүгнэж байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ