Гишүүд сүү нийлүүлэгчидтэй уулзана

img

Сүү боловсруулах үйлдвэрүүд сүү бэлтгэн нийлүүлэгчдээс түүхий сүүг ердөө 300 төгрөгөөр худалдан авдаг. Гэхдээ тэдний боловсруулсан гэх 80 хувь нь хуурай сүүний хольцтой сүү зах зээлд 1600-1800 төгрөгөөр борлогддог.

Эндээс сүү бэлтгэн нийлүүлэгчид болон хэрэглэгчид хохирч, цөөн тооны эзэд хэт их ашиг олж байгааг буруутгаж, “Монголын сүүний холбоо”–оос төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн нь саяхан. Харин тэд сүүний импортыг хязгаарлах, сүүнд татаас олгох зэрэг асуудлаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй уулзалт хийх гэж байна.

Уулзалт өнөөдөр 13 цагт Төрийн ордны “В” танхимд зохиогдох бөгөөд уулзалтад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Сумьяабазар, ҮХАА-н сайд Х.Баттулга нарын зэрэг албаны хүмүүс оролцох аж.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Uneend:
Yamaand mungu ugsun honii noosond ugsun uhriin shirend arisand ugsun Odoo uneend arai dendene ee 1 uneenees udurt 10 litr jild 3650 litr 200 tug tataas gevel neg unee alaad hayana daaa Bi helie tatvar tuluhgui shuu
2013-07-02
zail:
Odoo bas uhertei hund mungu uguh ni uu 1 ch uhergui hotiinhon yaah yum Uher maltai humuust tataas ugnu gene bitgii huts
2013-07-02
irgen:
Ted nar uulzaad yah yom be? avligachidad 300 ogoj baihaar 400 harts arduuddaa zar gej heleechee?
2013-07-02
guest:
Suu Mongold delhiin yamar ch ornoos undur unetei bhad yun turiin tataas neheed bgaan
2013-07-02