Үндэсний баяр наадмыг тохиолдуулан хүлээн авалт зохион байгуулав

img

  Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Улсад суугаа ЭСЯ-наас  6 дугаар сарын 28-ны өдөр Бээжин хотод хүлээн авалт зохион байгуулав. Хүлээн авалтад БНХАУ-ын Засгийн газрын тусгай төлөөлөгч У Давэй тэргүүтэй БНХАУ-ын нам, төр, бизнесийн байгууллага, Бээжин хотод суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчийн газрууд, Монгол Улсаас Хөххот, Эрээн хотуудад суугаа Ерөнхий консулын газар, Консулын газрын төлөөлөгчид болон тус улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөл зэрэг 300 гаруй зочид төлөөлөгчид оролцов. Хүлээн авалтыг нээж Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар үг хэлэв. Хоёр улсын төр, засгийн удирдлага Монгол, Хятадын харилцаанд өндөр ач холбогдол өгч, хоёр талын холбогдох байгууллагууд хамтын хүч чармайлт гаргаж байгаа тул Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ