“Ганган” залуус хөдөлгөөнд оролцсон нь
Нийслэлийн автозамын хөдөлгөөнд оролцогчдыг дүрэм зөрчвөл “хөдөөнийхөн” хэмээн буруутгадаг. Учир нь тэд хээр талд хотынхон төөрмөөр олон салаа замаар хүссэн зүгтээ салхи татуулан давхиж, замын хөдөлгөөний дүрэм баримталдаггүй. Тэгвэл өчигдөр хотын төвөөр ганган мотоцикл унасан хөдөөний залуус замын хөдөлгөөнд хэрхэн оролцсоныг сонирхуулж байна. Хөдөө орон нутгаас ирсэн иргэд хотод төөрч, будилах, зам мэдэхгүй зэрэг олон бэрхшээл учирдаг хэдий ч автозамын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байгаарай. Таны амь нас гарт байгаа шүү гэдгийг сануулахыг хүслээ. Мөн “хотын” жолооч та тэдэн шиг хөдөлгөөнд оролцдоггүй гэдэгт итгэж байна.
Б.Сайнаа
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ