
Туркменистаны ерөнхийлөгч Гурбангул Бердымухамедовын төрсөн өдөрт оролцсон Холливудын жүжигчин Женнифер Лопес хүний эрхийн төлөө тэмцэгчдийн (HRF) хатуухан шүүмжлэлд өртөөд байна.
Хүний эрхийн байгууллагын мэдэгдэлд “Хэрвээ дуучин хүний эрх зөрчигдөх талаар мэдлэгтэй байсан бол ийм арга хэмжээнд оролцохгүй байсан” гэж дурдсан байна.
Туркменд бизнес эрхэлдэг Хятадын нефтийн корпорацийн зохион байгуулсан ерөнхийлөгчийн төрсөн өдрийн баярт Женнифер Лопес “Happy birthday, Mr. President!” дууг алдарт Мерилин Монрогийн хэлбэрээр дуулсан аж.
“
Guardian” хэвлэлд бичсэнээр Лопес хоёр сая ам.долларын шагнал авсан гэнэ. Өмнө нь дуучин Украинд болсон Узбекийн бизнесмэний хуримд 1,4 сая ам.доллараар дуулж байжээ.
Гурбангул Бердымухамедов Туркменистаны ерөнхийлөгчөөр “эцэг” Сапармурат Ниязовын дараа 2006 оноос ажиллаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ