MERS-CoV-ын долоон шинэ тохиолдол бүртгэгджээ
Дэлхий дахинд 2012 оны есдүгээр сараас MERS-CoV нэртэй шинэ төрлийн өвчлөл бүртгэгдэж эхэлсэн. Энэ шинэ төрлийн вирус нь САРС-тай төстэй хүний амьсгалын замд нөлөөлдөг. Гэхдээ САРС биш. Харин ханиалгах, халуурах зэрэг шинж тэмдэг илрэх бөгөөд цаашлаад уушиг, бөөрний үйл ажиллагаанд нөлөөлдөг. Эрдэмтэд шинэ вирусын талаар судалж, хэрхэн тархалтыг нь зогсоох талаар ажиллаж байгаа аж.
Өнөөдрийг хүртэл уг халдварын 77 тохиолдол батлагдсанаас 40 нь нас баржээ. Өвчлөл, нас баралт нэмэгдэж байгаа тул боломжтой бүх мэдээлэлд суурилан ДЭМБ-ын гишүүн улс орон бүр амьсгалын замын цочмог халдварын тандалтыг эрчимжүүлэх хэрэгтэйг зөвлөж байна.
MERS-CoV-ын халдвар нь ОУЭМД-д заасан эрсдэлийн үнэлгээгээр уг вирусийн халдвар нь нас баралт өндөртэй, гэр, ажлын газар хүнээс хүнд дамжин халдварладаг аж. Анх мэдээлэгдсэн цагаас Саудын араб улсад дэгдэлт байдлаар, бусад улс орон, газрын дундад тэнгисийн улс оронд бүртгэгдэж байна. Улс оронд дамжин тархаж байгаа уг вирусийг газарзүйн бүсээр авч үзэхэд халдварын эх уурхай, дамжих зам, өртөлт зэрэг нь олон улсад тархах эрсдэлтэй ажээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ