Казахстантай тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурав
Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нар даваа гаригт тэрбум ам.долларын хэмжээтэй гэрээнд гарын үсэг зуржээ.
Дэвид Камерон Британиас анх удаа албан ёсны айлчлал хийж байгаа төрийн тэргүүн юм. Тэрбээр дэлхийн хамгийн өндөр өртгөөр баригдах нефть хийн хоолойны замыг ийнхүү нээж байна. Хоолой Каспийн тэнгисийн эргийн дагуу тавигдаж Европын орнуудыг хийгээр хангах юм. Д.Камерон “Пакистанд онгоц саатсанаас болж хоцорч ирснээ тайлбарлан ерөнхийлөгч Назарбаеваас уучлал хүсэхэд бид 20 гаруй жил Британийн ерөнхий сайдыг хүлээж байна” хэмээн хэлжээ. Британийг бизнесийн 30 гаруй төлөөлөгч дагалдан ирсэн байна. Жилийн төсөв нь 200 тэрбум ам.долларын хэмжээтэй Казахстан нь нефть, хийн их баялагтай Төв Азийн эдийн засгийн томоохон орны нэг юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ