Гал унтраах шинэ автомашинуудыг зүгшрүүллээ
Нийслэлийн Онцгой байдлын газарт Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд нийлүүлэгдсэн гал унтраах 5 төрлийн 22 шинэ автомашиныг зүгшрүүлэх ажиллагааг өчигдөр зохион байгуулжээ. Зүгшрүүлэлт хотоос 100 гаруй километрийн зайд орших Багануур хот тийш хийгдсэн байна.
Тодруулбал, Гал унтраах шинэ автомашинуудыг өчигдөр Багануурт аваачиж, зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит талбайд цугларсан иргэдэд гал унтраах ажиллагааны талаар сонирхуулжээ. Уг үзүүлэх сургалтад ашиглах автомеханик шатыг 30 метрын өндөрт сунгаж 8 тонны автомашинтай холбон суурин лафетны хушуугаар ус цацаж гал унтрааж, хөөсний 10 тонны автомашины суурин лафетны хушуугаар усан хөшиг татан, 3.5 тонны автомашинаас 2 ажлын шугам гаргажээ. Мөн гар хушуугаар ус гарган усан хөшиг татах, суурин лафетны хушуугаар ус гаргах, гэрэл холбооны автомашины гэрэлтүүлгийг асааж тусгай тоног төхөөрөмжийг ажиллуулах зэрэг үзүүлэх сургуулийг сонирхуулжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ