Олон улсын математикчид Монголд чуулж байна

img

Олон улсын 11 орны 80 орчим хэрэглээний математикийн эрдэмтэн Улаанбаатар хотод чуулж байна. Уг чуулганаар судалгааны ажлын үр дүнгээ илтгэн хэлэлцүүлж байгаа аж.

Хурлын гол зорилго нь оновчлолын чиглэлийн дэлхийн тэргүүлэх эрдэмтдийг урьж, тэдний сүүлийн үеийн судалгааны үр дүнгээр санал, бодлоо солилцон Монголчуудын хүртээл болгох юм. Цаашлаад монгол судлаачдын бүтээлийг шинжлэх ухааны дэлхийн зах зээлд гаргах, тэдний бүтээлийг таниулахыг зорьжээ.

Анхны хурлыг 2002, хоёр дахь хурлыг 2007, гурав дахь хурлыг 2010 онд тус тус Улаанбаатар хотод зохион байгуулсан бөгөөд нийт 22 орны 120, дотоодын 50 орчим төлөөлөгч оролцож байсан юм байна. Дээрх хурлуудын илтгэлийг Сингапурын “Worldscientific” хэвлэлийн газартай хамтран олны хүртэл болгож байсан.

Ингэснээр манай улсын олон залуу судлаач дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын эрдэмтэдтэй холбоо тогтоон эрдмийн зэрэг хамгаалж эх орондоо ажиллаж байгаа аж.

Хурал энэ сарын 05-ныг дуустал Монгол-Японы төвд үргэлжилнэ.

Б.Одон 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ