Гүнтийн зам дагуух айлууд газраа чөлөөлөхийг санууллаа

img

  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа хүртэлх 5 км авто замын ажлыг "Жэй Кэй Си" ХХК гүйцэтгэж байна. Уулзвараас хойш 900 метр замд өргөтгөлийн газар шорооны ажил болон ус зайлуулах 2 төмөрбетон хоолой угсрах ажлуудыг хийхээр  энэ сарын 10-ныг хүртэл зам хаагаад байгаа аж.   Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн авто замын хоёр талаар байрлалтай 40 гаруй айлын хашаа байшин авто замын өргөтгөлийн трасст орж байгаа тул яаралтай газар чөлөөлөх шаардлагатай байна. Иймд тус замын дагуух айлууд Нийслэлийн Авто замын газрын Зам барилгын хяналтын хэлтэс /утас: 32-49-18/ болон Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтэст нэн даруй хандахыг санууллаа.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

жигжид:
Гүнтэд голдуу мөнгөтэй баагийнууд л амьдардаг нь үнэн. Би нүдээрээ харсан.
2013-07-03
зочин:
зуны 3хан сар ард түмэн ашигладаг замаа засахаар жилийн турш ашиглагдаг хотын төвийн замаа засаж ус зайлуулах шугам тавиачээ,хотын даргаа баячуудад үлйчлэхээ болиоч
2013-07-03
Oilgomjtoi:
Darga nariin zam .
2013-07-02
ахиад баагий:
Бас л нэг даргынх нь зуслан руу улсын мөнгөөр зам тавьж байгаа биз.
2013-07-02
kkkk:
odoo nuguu ailuud n zunjingaa ulsturjuud namartaa zolgono oo.ehleed gazrii n chuluuluuled daraa n barij boldoggui um bh da
2013-07-02
баагий:
Тэнд тийм өргөн замаар юу хийнэ, тэгснээс хороолол доторх замуудаа засаачээ.
2013-07-02
ym uu ain:
zuvshuurulgui buusan bolood sanuulaad bgaa ym uu ain .zuvshuurultei bol sanuulna ene ter gedeg chini huuli zurchuj bgaas hdee shine zasgiinhaan
2013-07-02
П.НАРАН:
БОЛЬЁ ОО
2013-07-02