“Шинэчилье” хөдөлгөөнийхөнтэй хамтрахаар болжээ
МАН-ын залуус намдаа шинэчлэл хийхээр болоод байгаа. Сонгуулийн дараахан хийсэн тэдний энэхүү мэдэгдэл МАН-ын гишүүдийг хоорондоо хагралдахад хүргээд буй юм. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар мэдээлэл хийж, “Манай нам хоёр хуваагдаж, талцсан юм байхгүй” хэмээн мэдэгдээд авсан.
Тэгвэл яг одоо МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар “Шинэчилье” хөдөлгөөний залуучуудтай уулзалт хийж байна. Уулзалтын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар энэ сарын 20-нд болох МАН-ын Бага хурлыг “Шинэчилье” хөдөлгөөнтэй хамтран зохион байгуулахаар болсон байна. Тиймээс ойрын хоёр хоногт багтааж Бага хурлын ажлын хэсгийг байгуулахаар болжээ.
Энэ талаар МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөний залуус өөрсдийн твиттер хуудаснаа бичиж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ