Энэ сард манай улсын хүн ам 2.9 саяд хүрнэ

img

Үндэсний статистикийн хороо өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсын хүн ам долдугаар сарын дундуур 2.9 саяд хүрнэ гэсэн тооцоог хийж байжээ.

Энэ талаар Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбалаас тодрууллаа. Тэрбээр “Манай улсад 1980-1990 онд жилд 60 мянгаас дээш хүүхэд төрж байсан. 1988 онд 75 мянган хүүхэд мэндэлсэн нь хамгийн олон хүүхэд төрсөн жил. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оноос хойш төрөлт тогтмол буурч байснаа алтан гахай жил буюу 2007 оноос өсөж, өнгөрсөн онд 74.8 мянган хүүхэд төрлөө. 1980-аад оны хүүхдүүд одоо нөхөн үржихүйн насанд хүрснээр төрөлт эрс нэмэгдэж байгаа нь энэ. Бид 2013 оны эхний дөрвөн сарын төрөлтийн тоо, нийгмийн үзүүлэлтэд тулгуурлан энэ сарын хоёр дахь долоо хоногт Монгол Улс 2.9 сая хүн амтай болно гэсэн тооцоог хийсэн” гэв.

Ямартаа ч,  Манай улсын хүн ам 1988 онд хоёр сая хүрч байсан бол 25 жилийн дараа 900 мянгаар нэмэгдэх нь.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Маангал:
Эрлийз гэхээрээ хүн биш юм уу?
2013-07-03
haiz baina:
МАЙДАР ийн ОюунДЭЛГЭР 1966 төрсөн Танд таны бичиг баримтийг хулгай хийж америкд гарч ирсэн ЦЭДЭВ ийн ЭНХМЭНД ГЭДЭГ ЭМЭГТЭЙ 7сар04-1968 төрсөн чикагод 11-н жил байна энэ хугцаандаа таны нэрээр мөнгө зээлэх, төлбөрүүдийг төлөлгүй орхих, согтуу машин барьж, залилан хийж, цагдаад баригдах. дэлгүүр худалдааний газаруудаас хулгай хийж баригдах зэрэг гэмт хэрэгүүдийг хийж байна, ингээд америкаас зугтаад гараад явчихбал монголд байгаа та баригдаж олон улсийн шүүхэд очиж мэдэхээр нөхцөлд байгааг анхаарч холбоо барина уу? таны бүх мэдээлэлээр яваа учир. chicagomongols.com зараа тавиад байгаарай бид холбогдийе цааш дамжуулж монгол хүндээ тус болно уу хүмүүсээ бид МАЙДАР ОюУНДЭЛГЭРТ Хүргэх хэрэгтэй байна энэ мэдээг. туслана уу ??
2013-07-02
зочин:
гадны эрлийзүүдийг тооцоогүй биз дээ, гэхдээ харамсалтай нь тооцсон л байгаа л даа
2013-07-02