“Анод”-ын удирдлагуудын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн шүүхэд дөрөв хоног үргэлжилсэн шүүх хуралдаанаар Э.Гүр-Аранзад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 156.3 дахь хэсэгт зааснаар нийт хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, найман жил хорих ял оногдуулснаас 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар гурван жилийг хасч, биечлэн эдлэх ялыг таван жилээр тогтоосон юм.
Шүүгдэгч Н.Даваа, Н.Уламбаярт нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 156.3 дахь хэсэгт зааснаар нийт хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, зургаан жил хорих ял оногдуулснаас мөн гурван жилийг хасч гурван жилийн ял оноосон.
Түүнчлэн Ж.Гантулгад ЭХЕА-ийн 35.6-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156.3 зүйлд зааснаар нэг сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 2.1 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ.
Тэгвэл тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсан ч Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Тиймээс тэд хяналтын шатны шүүхэд хандаад байгаа нь энэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ