Цагаан ордныг “боловсон шоронтой” зүйрлэлээ

img

  АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Цагаан ордныг “маш тохилог боловсон шоронтой” зүйрлэжээ. Гэхдээ энэ бол гомдол биш гэдгийг онцлон хэлсэн байна. Америкийн нэрт сэтгүүлч Коки Робертс тэргүүн хатагтай Мишель Обама, Лаура Буш нараас ярилцлага авчээ. Ярилцлага Африкийн  орнуудын тэргүүн хатагтай нарын уулзалт өрнөж  байгаа Танзанид болсон байна. . Сэтгүүлч Нэгдсэн Улсын анхны тэргүүн хатагтай Марта Вашингтон өөрийнхөө үүрэг хариуцлагыг “төрийн гэмт хэрэгтэн”-тэй зүйрлэн хэлсэн тухай асуултаар яриа өрнүүлэхэд Мишель Обама “Зарим нэг шоронгийн элемент байдаг” хэмээн наргин хэлжээ. Гэхдээ энэ бол маш таатай шорон гэж нэмж хэлсэн байна. Лаура Буш Цагаан ордонд ерөнхийлөгчийн гэр бүлд тогооч үйлчилдэг хэмээн нэмж хэлэхэд Мишель “Гомдоллоод байх юм үнэндээ байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээний хязгаарлалт байдаг” гэжээ. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, доктор философии, холбоо барих хаяг: tamir46@yahoo.com
2013-07-03