Нью-Йорк домен нэртэй болно
Дэлхийн нийслэл гэгддэг Нью-Йорк хот "nyc" гэсэн домен нэртэй болох бэлтгэлээ хангасан тухай хотын засаг захиргаанаас мэдээлжээ. Тун удахгүй их хотын хувийн болон албан байгууллага, иргэд нь "nyc" домен нэрээр хандаж ажлаа хурдан шуурхай амжуулдаг болох аж.
Хот 2009 онд дээрх домен нэртэй болох хүсэлтээ дэлхийн сүлжээний ICANN интернэтийн байгууллагад хандан гаргасан нь ийнхүү биеллээ олоход дөхөм болжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ