Вашигтонд гаазтай ундаанаас татгалзлаа

img

Вашигтон хотын Эрүүл мэндийн зөвлөл өчигдөр нэгэн хориг гаргасан нь иргэдийг талцуулахад хүрчээ. Тус зөвлөлийн найман гишүүн зөвшөөрч нэг түдгэлзэлтэйгээр хоолны газруудад 0,5 литрээс дээш хэмжээтэй хийжүүлсэн, чихэрлэг ундаа худалдахыг хориглохоор болсон байна. Мөн 70 хувиас дээш хэмжээний жүүс ороогүй ундаа, согтууруулах ундаа тус хоригт багтжээ.

.

Уг хоригийг зөрчвөл 2000 ам.доллараар торгох аж. Хотын захирагч Майкл Жорж хориг нь тус үндэстний хамгийн том асуудлын нэг болсон таргалалт болон түүнтэй холбоотой эрүүл мэндийн асуудлыг бууруулахад туслана гэж үзэж байна. Гэхдээ “News” сонины хийсэн судалгаагаар хотын оршин суугчдын 60 орчим хувь нь хоригийн эсрэг байгаа гэнэ.

.

Америкийн гурван хүн тутмын нэг нь хэт таргалалттай бөгөөд АНУ-ын эрүүл мэндийн халамжийн зардлын арван хувь нь таргалалттай холбоотой өвчинд зарцуулагддаг болохыг Эдийн засгийн хамтын ажиллагаа болон Хөгжлийн байгууллага мэдэгджээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

odkoo:
washington gechul surtei ym bishuu
2013-07-03
Иргэн:
Ёстой зөв залуусаа бодсон шийдвэр гаргажээ. Манайд одоо энэ журам бүр хийжүүлсэн ундааг хорьсон хууль гаргах цаг нэгэнт болсон. Залуус маань ясны сийрэгжилт гэх "тахал"-д нэгэнт өртөж эхлээд байна. Холбогдах мэргэжлийн байгууллагууд "дуу гарах" цаг болжээ. Сурталчилгааг хатуу хорих хэрэгтэй .
2013-07-03