Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар боллоо

Төсөл санаачлагчид Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн түүвэр судалгааг 5 жил тутам”, “Хүүхэд хөгжил судалгааг 4 жил тутам” гэсэн заалтыг нэгтгэж “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 5 жил тутам” гаргаж байхаар хуульд өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан байна.
Мөн хүүхэд хөгжил болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааг хоёр жилийн зайтайгаар ихээхэн хөрөнгө, хүн хүч, цаг хугацаа зарцуулан явагддаг төдийгүй судалгааны аргачлалын хувьд бараг адил, нийт 49 бүлэг үзүүлэлт тооцдогоос 28 бүлэг үзүүлэлт нь ижил, хоёулаа бүсийн түвшинд үр дүнгээ тархаадаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан дээрх судалгаануудыг нэгтгэж боловсронгуй болгох нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ