Эд хөрөнгө барьцааны лавлагааг цахим хэлбэрээр өгөхөөр болжээ
Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхэлсэнтэй холбогдуулж УБЕГ-аас эд хөрөнгө барьцаанд байгаа, эсэх тухай лавлагааг цахим хэлбэрээр өгөх болжээ. Тодруулбал, иргэд өмнө нь банкнаас үл хөдлөх хөрөнгийн зээл авахын тулд УБЕГ-ын Эд хөрөнгийн бүртгэлийн газраас лавлагаа авч, барьцааны гэрээгээ өөрөө ирж бүртгүүлдэг байсан. Энэ нь иргэдэд нэлээдгүй цаг хугацаа, санхүүгийн чирэгдэл учруулж байсан юм.
Тэгвэл энэ сарын 1-нээс эхлэн бүх банкууд УБЕГ-тай мэдээлэл солилцож, иргэдэд шуурхай үйлчилдэг болжээ. Өөрөөр хэлбэл, бүртгэлийн лавлагаа, хуулга, эд хөрөнгө барьцаанд байгаа, эсэх тухай бичгийг УБЕГ-аас авах шаардлагаггүй, тухай зээл авах банкнаасаа 800 төгрөг төлөөд гаргуулах боломжтой болжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ