
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтон Бирм улсад айлчилна. Тус улсын ерөнхийлөгч Барак Обама Австралид айлчилж байх үеэрээ Бирм улсын засгийн эрх баригчдыг сайшаасан мэдээлэл гаргасан юм.
Ардчилал хүний эрхийн замаар замнаж байгаад нь тус улсын эрх баригчдыг АНУ-ын зүгээс ийнхүү сайшаасан юм. Энэхүү мэдээлэл гараад удаагүй байтал тус улсад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ирэх сард айлчлах болсон тухай мэдээлэл цацагдлаа.
Үүнийг ажиглагчдын зүгээс АНУ Бирмтэй түншилж эхэллээ хэмээн тайлбарлаж байна. Барууны орнуудад нэлээдгүй хаалттай улсуудын нэг байсан Бирм улс Хятадтай улстөр, хил хязгаарын маргаантай.
Тиймээс тус улсын хувьд АНУ-тай түншлэх нь зүйтэй алхам хэмээн олон улсын ажиглагчид мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ