Намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг батлав

img

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэн, 83,7 хувийн саналаар дэмжин баталлаа.

.

Үүний дараа 2013 оны УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг хэлэлцсэн.  2013 оын намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалд Ерөнхийлөгчөөс долоо, нам эвслээс 102, УИХ-ын гишүүдээс 55, Засгийн газраас 142 нийт 340 төсөл хэлэлцүүлэхээр санал ирүүлсэн байна. Энэхүү төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, зарим төслийг хасах асуудлыг байнгын хорооны гишүүд дэмжсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг А.Бакей гишүүн танилцууллаа. Үүний дараа гишүүд асуулт тодруулга хийлээ.

.

Тухайлбал, О.Содбилэг "Жагсаалтад орсон хуулийн төслүүдээс МАН-ын бүлгээс хэлэлцэх саналтай төслүүдийг хаасан байна. Мөн "Олуулаа болох хуулийн төсөл"  ямар хууль вэ. Хэлэлцэх төслүүдээс хэд нь Засгийн газраас санал авсан бэ гэсэн асуултад  А.Бакей "Намуудаас ирүүлсэн саналыг УИХ-ын Тамгын газар, Төрийн байгуулалтын байнгын хорооноос судалсан. Төслүүд давхацсан эсэх, бэлэн болсон, өргөн барьсан, бодлогын хувьд УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг гарч ажилласан. Засгийн газрын томоохон төслүүдийг тусгасан. МАН-ын бүлгийн хуулиуд ч гэсэн орсон. Мөн хэлэлцэж байгаа хуулиуд, Газрын тухай багц хууль хэлэлцүүлгийн шатанд байгаа, өргөн баригдсан хоёр төсөл, эцсийн хэлэлцүүлэгт байгаа, УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж ажилласан төсөл, Засгийн газраас бэлэн болсон гэж санал болгосон зэрэг хуулиуд бий" гэлээ. Мөн "Олуулаа болох тухай хууль"-ийн агуулга нь эхчүүдэд тэтгэмж олгох тухай юм. Нэрийг өөрчлүүлэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн ч өөрчлөлт хийх шаардлагагүй энүүгээрээ орох ёстой гэж үзсэн.

.

Мөн О.Баасанхүү "Хадгаламж зээлийн хоршоо"-ны хохирогч иргэдийн нөхөн олговорын тухай, ЖДҮ-ийг дэмжих тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт зэрэг хуулиудыг намрын чуулганаар хэлэлцэх үү гэсэн асуултад А. Бакей "Намрын чуулган эхлэхээс өмнө эдгээр хуулиудыг өргөн барьсан тохиолдолд "Бусад" гэсэн хэсэгт оруулан хэлэлцэх боломжтой. Гэхдээ хэт их хууль хэлэлцэх нь биелэгдэх боломжгүй түүхий хууль гардаг. Тиймээс үнэхээр чухал шаардалагатай гэсэн тохиолдолд жагсаалтад оруулж болно гэв.

.

Гишүүд, асуулт асуусны дараа саналаа илэрхийлж, 2013 оны намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалтыг 70 хувийн саналаар дэмжиж, баталлаа.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

24556:
эрүүгийн хуулийн өөрчлөлттөө дариухан хийх хэрэгтэй
2013-09-22