Нисэх буудалд үлдсэн зорчигчид

img

  Америкийн тагнуулч асан Эдвард Сноуден Москвагийн “Шереметьево”-д саатаад  долоо хонож байна. Ингэхэд нисэх буудалд удаан хугацаагаар саатсан өөр ямар хүмүүс байдгийг сонирхоцгооё. . .Мехран Карими Нассери, түүнийг  сэр Альберт хэмээн мөн дууддаг

Энэ бол аэропортод бүхэл бүтэн 18 жил амьдарсан нэгэн.Стивен Спилберг сэр Альбертын түүхээс санаа авч “Терминал” киног бүтээсэн гэдэг. Иранаас дүрвэн гарсан Мехран Карими Нассери Парисын Шарль де Голлийн нисэх буудалд 1988 оны наймдугаар сарын 26-наас 2006 оны долдугаар сар хүртэл амьдарсан юм. Тэрбээр Иранд эсэргүүцлийн цуглаанд оролцсон тул эрх баригчдаас эмээн нутгаасаа гарчээ. Мехран Карими  НҮБ-ын Дүрвэгсдийн комиссын улстөрийн дүрвэгч гэсэн статустайгаар Парисаас Их Британид амьдрахаар ниссэн ч паспорт, бичиг баримтыг нь хулгайлсан тул Лондонгоос буцаагджээ. Лондон түүнийг нисч ирсэн газар руу нь буюу Парисын Шарль де Голлийн нисэх буудалд илгээснээр ийнхүү 18 жил амьдарсан юм.

Тэрбээр 2006 онд тодорхойгүй өвчнөөр өвдөж эмнэлэгт хүргэгдэн 2007 оны нэгдүгээр сард эмнэлгийг орхин нисэх буудлын дэргэдэх зочид буудалд амьдарч байгаад хожим нь гэр оронгүй хүмүүсийн газарт хүргэгджээ.

.

.Санжай Шах.

Кенийн иргэн Санжай Шах. Британийн түр оршин суух паспорттойгоор Лондонг зорьж  Британид байнга оршин суух эрх авахыг хүссэн түүнийг эргэн Найроби руу илгээсэн аж. Тэрбээр 2004 оны тавдугаар сараас 2005 оны долдугаар сар хүртэл нисэх буудалд амьдарчээ.

Санжай Кенид амьдрах нь нээлттэй байсан ч өөрөө сайн дураараа нисэх буудалд үлдсэн юм. Тэрбээр санасандаа хүрч Их Британийн иргэншил, паспорт авч шинэ эх орондоо очиж чаджээ.

.

Захра Камалфар, Ираны дүрвэгч.

Захра хоёр хүүхдийн хамт Москвагийн “Шереметьево”-д 2006 оны тавдугаар сараас 2007 оны гуравдугаар сарын 14-н хүртэл амьдарсан. Захра нөхрийнхөө хамт Тегеранд хүний эрхийн төлөө эсэргүүцлийн жагсаалд оролцсон аж. Тэд баривчлагдаж 2005 оны дөрөвдүгээр сард Захраг хоёр өдрийн хугацаатай суллаж хүүхдүүдтэй нь уулзуулах үеэр Канад руу оргон зугтахаар төлөвлөжээ. Энэ үеэр нөхрийг нь цаазалсан байна. Канадад түүний ах найман жил амьдарсан аж. Энэ үед Захрагийн  охин Ана 17, хүү Давид нь 10 настай байжээ. Тэд Туркээс Оросоор дамжин Герман, цаашаа Канадаас улстөрийн орогнол хүсэхээр төлөвлөсөн аж. Ийнхүү Туркээс хуурам паспортоор Оросоор дамжин Германд очиход германчууд паспортыг нь хуурамчийг  мэдэн буцаан нисгэжээ. Москвагийн  Шереметьевогийн депортацийн  дэргэдэх буудалд тэд жил орчим амьдарсан юм. Дараа нь Оросын эрх баригчид депортацийн төвийг хаах шийдвэр гаргахад энэ гэр бүлийг Шереметьевогийн транзит төвд оруулжээ. Тэд дахин бетон шалан дээр есөн сар амьдарч,  Оросын эрх баригчид 2006 онд Иран руу буцаан нисгэхийг оролдсон ч Захра судсаа ханаж, Ана эм уун амиа хорлохыг хүссэн тул хүч хэрэглэлгүй үлдээжээ. НҮБ-ын Дүрвэгсдийн комиссын Дээд удирдлага тэдэнд 2007 оны гуравдугаар сарын 14-нд  дүрвэгсдийн статус олгосноор Канад руу нисчээ. . Хироши Нахара Японы иргэн Хироши Нахара Мехикогоос 2008 оны есдүгээр сарын 2-нд жуулчны визээр иржээ. Үл мэдэгдэх шалтгаанаар Бенито Хуаресын нисэх буудалд үлдэж орон нутгийн иргэдийн дунд  алдарштлаа  /12 дугаар сарын 28/  хүртэл амьдарчээ. Тэрбээр мөн л хэнд ч үл мэдэгдэх шалтгаанаар Оюки гэгч эмэгтэй гэртээ урьсан гэж хэлэн нисч одсон байна. . Фен Женгу Токиогийн Норита нисэх буудалд гурван сар орчим амьдарсан. 2009 оны 11 дүгээр сарын 9-нөөс 2010 оны хоёрдугаар сарын 3 хүртэл. Тэрбээр Хятадын иргэн боловч эх орондоо очихоос татгалзсан юм. Хүний эрхийг зөрчдөг засгийн газраа шүүмжилсэн тэрбээр буцахыг хүсээгүй аж. Нисэх буудалд түүнтэй Хятадын хэд хэдэн дипломат уулзаж Шанхайд буцаж очвол Японы виз өгнө гэж ятгаснаар үгэнд нь орсон ч гэрийн хорионд орсон юм. . Харри  Питер Остин. Британийн иргэн Харри Питер Остин нислэгээсээ хоцорч Филиппиний нисэх буудалд 23 өдөр амьдарсан юм. Түүнд дахин тасалбар авах мөнгө байгаагүй аж. Харри 2012 оны 12 дугаар сарын 19-нөөс 2013 оны нэгдүгээр сарын 11-н хүртэл амьдарч сайн санаат хүмүүс  шинэ оны бэлэг болгон тасалбар авч өгснөөр гэртээ харьжээ. . Хайнц Мюллер, Германы иргэн Интернэтээр танилцсан бүсгүйтэйгээ уулзахаар ирсэн 46 настай нисгэгч асан Рио-де-Жанейрог нөгөөх хайрт нь тосч аваагүй тул бүх мөнгөө дуусгасан тэрбээр нисэх буудалд 13 хоног амьдарчээ. Түүнийг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэхээр 2009 оны аравдугаар сарын 13-нд авч явжээ. Д.Од  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ