Бутанчууд одоо яах бол...
БНХАУ-ын арми Бутан улсад цэргээ оруулсан талаар хэвлэлээр гарсан. Улс төрийн томоохон маргаан үүсгээд байгаа энэ асуудалд хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд анхаарлаа хандуулж байна.
.
Бутанд эрх нь зөрчигдсөн хятад ажилчдыг хамгаалах зорилгоор хийж буй цэргийн үйл ажиллагаа гэдгийг БНХАУ-ын зүгээс тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, Бутаны БНХАУ-тай хиллэдэг хотод хятад ажилчдыг бутанчууд зодож, эх орноосоо гарахыг шаардаж удаа дараа үймээн гардаг байсан. Тэд үүнийгээ “гадны ажиллах хүчин манай улсад хэрэгтэй байгаа ч бид нутаг нэгтнүүдээ хятадуудад дээрэлхүүлж, эрхийг нь зөрчүүлж чадахгүй” хэмээн тайлбарласан байна. Мөн бутанчуудыг эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэнтэй холбогдуулж хятадын арми цэрэг хөдөлгөх болсон хэмээн мэдээлэл гарах болжээ. Энэтхэгийн тал энэ үйл явдалд ихээхэн анхаарал хандуулж 15000 гаруй цэргийн хүчийг бэлдүүлэх шийдвэрийг гаргасан хэмээн мэдээллээ. Учир нь Бутаны вант улс нь Энэтхэг, БНХАУ хоёрын дунд оршин тогтнодог жижиг улс юм.
Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян Энэтхэг улсад айлчлахаас өмнө болсон томоохон үйл явдлуудын нэг, мөн эсэргүүцлийн нэг алхам байх гэв. Бутан улс бол Энэтхэг улстай дипломат харилцаа үүсгээд 100 гаруй жил болж байгаа найрсаг харилцаатай орнууд. Хятадын армийн цэргүүд Бутаны хилийг нэвтэрсэний дараа өөрсдийн гурван хуаранг байгуулсан талаар эх сурвалж мэдээлсэн. Анх өөрсдийн хятад ажилчиддаа хоол хүргэж өгөх зорилготой хил нэвтэрсэн нь худлаа болж байгаа юм. Одоогийн байдлаар Бутаны Арми хятадуудын эсрэг ямар нэг цэргийн арга хэмжээ авч чадаагүй байгаа аж. Бутаны өнөөгийн байдал нь ядуу буурай бөгөөд хятадын армийн өөдөөс ямар нэгэн буруу шийдвэр гаргавал дараа гарах хор хөнөөл нь Бутанд ирэх аюултай байгаа юм. Хятадын арми Бутаны нутаг дэвсгэрт гэнэт халдсаны дараа НҮБ-аас тусламж хүсч БНХАУ-аас яагаад ийм түргэн алхам хийсэн талаараа илгээмж явуулахыг шаардсан юм.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ