“Анод”-ын удирдлагуудын ялыг хэвээр үлдээжээ
Хуурамч хувьцаа гарган иргэдэд их хэмжээний хохирол учруулсан хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 2-5 жилийн хорих ял сонссон “Анод” банкны удирдлагууд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан. Тэдний гомдлыг өнөөдөр Улсын Дээд шүүхэд хэлэлцлээ.
.
Гэвч анхан, дунд дунд шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн шүүхэд дөрөв хоног үргэлжилсэн шүүх хуралдаанаар Э.Гүр-Аранзад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 156.3 дахь хэсэгт зааснаар нийт хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, найман жил хорих ял оногдуулснаас 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар гурван жилийг хасч, биечлэн эдлэх ялыг таван жилээр тогтоосон юм.
.
Шүүгдэгч Н.Даваа, Н.Уламбаярт нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 156.3 дахь хэсэгт зааснаар нийт хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, зургаан жил хорих ял оногдуулснаас мөн гурван жилийг хасч гурван жилийн ял оноосон билээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ