Буухиа үйлчилгээний үнэ 1000-2000 байна

img

   “Нийслэлийн тээврийн газар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал хамтран  нэгэн шинэ үйлчилгээ нээсэн нь буухиа үйлчилгээ юм.  Энэхүү “Буухиа” автобус нь  МУБИС-Төв номын сан-Ажилчны соёлын ордон-Нисэх гэсэн чиглэлээр иргэдэд үйлчлэх бөгөөд үнэ тарифын хувьд том хүн 2000 төгрөг, хүүхэд 1000 төгрөгөөр зорчуулахаар талууд тохиролцон иргэдэд үйлчилж эхэллээ. “Аэропорт экспресс” үйлчилгээг “Нийслэлийн тээврийн газар”-ын орлогч дарга Л.Лутбилэг, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Буяндалай нар нээж үг хэлэв. Нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор ирсэн зочид, төлөөлөгчдийг “Аэропорт экспресс” үйлчилгээний их багтаамжийн автобустай танилцуулан,  цаашид нисэх рүү такси, хувийн унаагаар тусгай автобусаар үйлчлүүлэхийг уриаллаа. “Буухиа” үйлчилгээг хот хоорондын үйлчилгээ эрхлэгч “Лотот” компани хариуцан ажиллах бөгөөд 45 хүний суудалтай, стандартад нийцсэн их багтаамжийн автобус явж байна. Өнгөрсөн сарын 24-өөс туршилтаар явж эхэлсэн энэхүү үйлчилгээнд иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ