Цагаан эсгийн ёслол болно
Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадмыг энэ 13-ны өдрийн 12.00-18.00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болсон. Энэ арга хэмжээний үеэр Монгол гэр, хувцас болон үндэсний соёлын бүтээгдэхүүн, соёлын эд хэрэглэл үйлдвэрлэгчид оролцож, бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргах юм. Мөн “Цагаан эсгийн ёслол” зохион байгуулах ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ