Э.Эрдэнэжамъянд яллах дүгнэлт үйлдэхэд бэлэн болжээ
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт татагдсан Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьянд холбогдох хэргийг шалгаж дуусчээ. Тиймээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.
Э.Эрдэнэжамъян нь өнгөрсөн өвөл Хууль зүйн дэд сайдын нэрийг барьж Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын газарт МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж буй Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг олон улсад эрэн сурвалжлах ажлыг зогсоох хүсэлтийг хүргүүлсэн юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ