Сэжигтэн эмэгтэй хохирогчийг нөхөртэйгөө хардсан гэх мэдүүлэг өгчээ
Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 1-2-нд шилжих шөнө гадны нөлөөтэй амиа алдсан эмэгтэйн цогцос олдсон талаар манай сайт мэдээлж байсан. Уг эмэгтэйн цогцост үзлэг хийхэд хүйтэн мэсээр олон удаа хутгалж хөнөөсөн болох нь тогтоогдоод байна. Эх сурвалжийн мэдээлснээр, хохирогч, сэжигтэн хоёр эмэгтэй хоёулаа Чингэлтэй дүүргийн татварын байцаагч бөгөөд хоёулаа гэр бүлгүй байсан байна. Гэхдээ талийгаач Э бага насны нэг хүүхэдтэй, эцэг эхтэйгээ хамт амьдардаг байсан гэнэ. Харин сэжигтэн Т нь Б гэгч өндөр албан тушаалтантай хамтран амьдардаг байжээ.
.
Б гийн хувьд нилээн бэлтэй эр бөгөөд найз бүсгүй Т-дээ “Volkswagen” үйлдвэрийн “Touareg” маркийн машин бэлэглэсэн юм байна. Гэвч Т бүсгүйтэй цаашдын харьцаагаа цэглэж, Э-тэй хамтран амьдрахыг хүсдэг байсан тухай тэдний ойрын эх сурвалжууд мэдээлж байна.
Тодруулбал, Б нь талийгаач Э-тэй дотно харьцаатай болсон байсан бөгөөд “Volkswagen” үйлдвэрийн “Touareg” маркийн машин бэлэглэж байжээ. Үүнийг мэдсэн Т дээрх аймшигт хэргийг үйлдсэн бололтой.
.
Хэргийн талаар албаны эх сурвалжаас мэдээллэхдээ “Хэрэг гардаг өдөр Т гэрээсээ хоёр хутга авч гарсан бөгөөд Э-гийн орцонд хүлээж байжээ. Долдугаар сарын 1-ний орой 23 цагийн үед Э-г ирэхэд нь лифтний хажууд зогсож байгаад хойноос нь боож 70 гаруй удаа хутгалсан бололтой” гэжээ.
.
Т хохирогчийг хоёр хутгаараа нийт 70 гаруй удаа сийчин хөнөөчихөөд гарч зугтахдаа БГД-ийн 15-р хорооны 21-р байрны 4-р орцны хогийн бункерт эд мөрийн баримтаа хаясан байна. Одоогоор сэжигтэнийг ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа бөгөөд тэрбээр хоёр дахь мэдүүлэгтээ “Э-д нөхөрөө алдахыг хүсээгүй. Э-г нөхөртэйгөө хардсан. Тэгээд хөнөөсөн” хэмээн хэлжээ.
.
Мөн хохирогч Э нь АТГ-д шалгагдаж байгаа ТЕГ-ын Ч.Гансүх нарын хэрэгт гэрчээр оролцож байсныг зарим эх сурвалжууд мэдээлж байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ