Бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавихыг анхаарууллаа

img

 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн Засаг дарга нартай ээлжит цахим хурлаа хийлээ.

Баяр наадам өргөжиж, ажил назгайрдаг энэ сард хэд хэдэн чухал асуудалд орон нутгийн удирдлагууд онцгойлон анхаарал тавих хэрэгтэй байгааг Ерөнхий сайд онцоллоо. Юуны түрүүнд бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавьж, түргэвчилж хариуцлагажуулах шаардлагатай байгааг хэлээд Хөвсгөл, Дорнодын болон Дундговиос Өмнөговь рүү тавьж байгаа замуудын ажил ахиц муутай яваа тул газар дээрээс нь байнга мэдээлэл авч, тулгарсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхийг тухайн аймгуудын Засаг дарга нарт үүрэг болголоо.

Тэгш ой нь тохиож буй дөрвөн аймаг Үндэсний их баяр наадмын өдрүүдээс зөрүүлж наадамлах бөгөөд аймгууд 8 дугаар сарын 1 гэхэд ажилдаа орох ёстой. Хэн нэг дарга амраад явахад ажил зогсчихож болохгүй, хүн хүчээ зөв хуваарилж хариуцлагатай хандаарай. Мөн баяр наадмын зохион байгуулалтыг дор бүрнээ сайжруулж, нийслэлд хийж буй ажлаас санаа сэдэл авч ажиллаарай гэж Засгийн газрын тэргүүн аймгийн Засаг дарга нарт захилаа. Нийт нутгаар хур бороо элбэг байгаа учир гол мөрнүүд үерлэж, ОБЕГ байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа ч орон нутгийн удирдлагууд аймаг, сум бүрт иргэддээ анхааруулга сэрэмжлүүлэг сайтар хийх шаардлагатайг ч сануулсан юм.

Мөн цаг мөнгө хэмнэдэг, мэдээллээ шуурхай солилцдог энэхүү цахим хурлыг улам боловсронгуй болгож буй бөгөөд төсөв хөрөнгийн зарцуулалт, хуваарилалт, ажлын төлөвлөгөө, тайлан зэрэгтэй холбоотой асуулт, лавлагаагаа урьдчилан хэлэлцэж, ойлголцож байхаар тогтсоныг дуулгалаа. Шийдвэрлэх шаардлагатай асуудлаа бүх аймгийн удирдлага ЗГХЭГ-т урьдчилан бичгээр ирүүлж, ЗГХЭГ-аас холбогдох яам, агентлагийн хариуцсан албаныхныг байлцуулан аймаг бүртэй цахим хурал хийхийг үүрэг болголоо. Үндэсний их баяр наадмаас өмнө бүх аймаг ийм байдлаар тулгамдсан асуудлаа ярьж шийдэх ёстойг Ерөнхий сайд анхааруулсан юм.

Шинэчлэл өөрчлөлт хийе, үр дүн гаргаж ажиллая гэсэн хүсэл сэтгэл шат шатны удирдлагуудад бий ч ажиллах арга барилаа олохгүй хугацаа алдах хандлага байна. Тиймээс арга барил, ажлын төлөвлөлтөө нэгтгэх үүднээс 8 дугаар сараас эхлэн ЗГХЭГ-ын мэргэжилтнүүд орон нутгийн төрийн захиргааны албан хаагчдыг чадавхижуулахад анхаарна. Ажлаа төлөвлөх, оновчтой зохион байгуулалт хийхэд нь сэдэл өгөхөөр Ерөнхий сайд ирэх саруудын ажлаа хэрхэн төлөвлөсөнөө аймгийн Засаг дарга нартай хуваалцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, доктор философии, холбоо барих хаяг: 88671597 tamir46@yahoo.com
2013-07-03