Шакира сүрдүүлэгчээс мөнгө нэхэмжилжээ

img

Сүүлийн үед уран бүтээлээсээ холдож сайн эзэгтэйн үүргийг гүйцэтгэх болсон Шакира дахин хэвлэлийн бай боллоо. 2010 оноос эхлэн дуучин Шакирагийн цахим шуудангаар сүрдүүлгийн шинжтэй гэрэл зураг, үгсийг илгээж байсан Антино Дэ Ла Риу гэх Испани залууг өнөө өглөө гэрээс нь баривчилжээ. . Энэ хэрэгтэй холбоотойгоор Нью-Йоркийн цагдаагийн газрын мэргэжилтэн Мишейл “Антино Дэ Ла Риу бол маш сэргэлэн залуу, 2010 оноос эхлэн бид нар “том жерри” болон хөөцөлддөг байлаа. Анх алдарт дуучин маань сүрдүүлгийн аястай захиа ирдэг болсноо цагдаагийн байгуулагад мэдэгдэж байсан” гэжээ. Сэжигтэнд хэдэн жилийн ял ногдох вэ гэсэн сэтгүүлчийн асуултад “Хуулийн байгууллага, шүүх энэ тал дээр ажиллах болно. Харин сэтгэл санааны хохирол амссан дуучин маань ямар хохирол авах нь түүний эрх” гэжээ. Харин Шакирагийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ “Түүнийг 2010 оноос  эхлэн дарамтладаг байсан. Гурван жилийн хугацаанд 10 мянга гаруй имэйл, 2200 гаруй доромжилсон өнгө аястай гэрэл зураг ирүүлсэн. Шакира ирүүлсэн имэйл, зураг болгоных нь төлөө 2500 ам.доллар авна” гэв. Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, доктор философии, холбоо барих хаяг: 88671597 tamir46@yahoo.com
2013-07-03