Ерөнхийлөгчид мэндчилгээ ирсээр байна

img

  Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Ц.Элбэгдоржид гадаадын улс орнуудын төрийн тэргүүнүүдээс мэндчилгээ ирсээр байна. БНСУ болон Унгар улсын Ерөнхийлөгчөөр мэндчилгээ ирүүлжээ. БНСУ-ын  Ерөнхийлөгч Пак Гын Хэ хатагтай ирүүлсэн мэндчилгээнд,   МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХЭМСЭГ НОЁН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТАНАА
Хүндэт Ноён Ерөнхийлөгч өө,
Өнгөрсөн 6 дугаар сарын сүүлчээр явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдсон явдалд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалт нь Таны удирдлаганд Монгол Улс хөгжин цэцэглэхийг хүссэн Монголын ард түмний хүсэл эрмэлзэлийн үр дүн юм.
Таныг Ерөнхийлөгчөөр дахин сонгогдон ажиллах хугацаанд Солонгос-Монголын түүх, соёлын хэлхээ холбоонд тулгуурлан бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө Тантай хягт хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон явдалд баяр хүргэхийн сацуу, Танд эрүүл энх, аз жаргалыг Монгол Улс үүрд мандан бадрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье гэжээ.
Мөн Унгар улсын Ерөнхийлөгч Адер Яношийн ирүүлсэн мэндчилгээнд,
Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдорж танаа
Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд Тань чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэхүү сонгуулийн дүн нь Танай ард түмэн өнгөрсөн 4 жилийн хугацаанд таны ололт амжилтыг өндрөөр үнэлж буйг нотлон харуулж байна. Монгол Улсын нийгмийн шударга ёс, тэнцвэртэй байдлын төлөөх хүчин чармайлт болон эдийн засгийн хөгжил нь Олон Улсын тавцанд үнэлэгдэж байна.
Та Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа Монгол Улсын хөгжил цэцэглэл, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд чармайн ажиллах болно гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү завшааныг ашиглан Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, ажлын амжилт хүсье гэсэн байна гэж Ерөнхийлөгчийн ХМОНХА-наас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, доктор философии, холбоо барих хаяг: 88671597 tamir46@yahoo.com
2013-07-03