
Евро бүсийн эдийн засгийн хямралын бас нэгэн голомт болоод буй Испани улсын эдийн засаг гадаад өрийн хүү нь 7 хувьд хүрч байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Энэ нь Мадридын хувьд сүүлийн 14 жилд тохиолдож байгаагүйгээр өссөн гадаад өрийн үзүүлэлт юм.
Грек, Итали улсын хямралын араас Испани улсын эдийн засгийн хүндрэлийн тухай асуудал хэвлэлийн гол сэдэв болоод байна. Удахгүй Испанид парламентын сонгууль болно.
Энэ нь тус улсын санхүүгийн хямралд эерэгээр үү эсрэгээр нөлөөлөхүү гэдгийг шинжээчид таамаглаж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ