
Египтэд өрнөөд байгаа бослого Засгийн газрын хэмжээнд хүрлээ. Ерөнхийлөгч Мохаммед Мурсийн талынхан давамгайлдаг өнөөгийн парламентыг тарааж, исламистуудын зохиосон Үндсэн хуулийн үйл ажиллагааг зогсоох зорилгоор өрнөсөн хөдөлгөөн газар авсныг дэлхийн томоохон улс төрийн ажиглагч нар мэдээллээ. Одоогоор төв талбайд жагсаж байгаа иргэд гуталтай хөдөлгөөнийг зохион байгуулсан байна.
.
Тэд гартаа гутал бариад “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас гадна бүх нийтийн сонгууль дахин явуулах”-ыг шаардаж байгаа юм. Энэ үеэр ерөнхийлөгч төрийн ордноосоо иргэддээ хандаж “Та бүхэн энэхүү нийгмийн буруу, гажсан үйлдлээ түргэн зогсоох хэрэгтэй. Бид хөгжлийн зам руу алхам алхмаар ахиж байгаа энэ үед зогсолт Египт оронд хэрэггүй.
.
Та бүхэн сонгуулийг шударга бус явууллаа хэмээн намайг үзэн ядаж байгаа нь нуултгүй. Тэгэхдээ улс орныхоо цаашдын дэвшилтийн төлөө аль аль нь буулт хийцгээе” хэмээн хэлжээ. Одоогоор өрнөж байгаа гуталтай хөдөлгөөнийг зохион байгуулсан Эржинийг армийн цэргийхэн бариад байгаа ажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ