Хаан ширээгээ хүүдээ залгамжлуулж байгаагаа мэдэгдлээ

img

  Бельгийн хаан Альберт II өчигдөр ард түмэндээ хандан хэлсэн үг хэлжээ. Тэрбээр том хүү  53 настай II Филиппт хаан ширээгээ залгамжлуулахаар шийдсэнээ мэдэгдлээ. Ирэх сарын 9-нд II Альберт хаан ширээнд суусны 20 жилийн ой болох юм.

Тэрбээр “Би 80 нас хүрч байна. Миний өмнөх эцэг, өвгөд хэзээ ч ийм насалж байгаагүй. Миний нас, эрүүл мэнд ажил үүргээ гүйцэтгэхэд саад болж байна. Би Филипп, түүний эхнэр гүнж Матильда нарыг хүндэт үүргээ хариуцлагатай биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн гунигтай бас итгэлтэй хоолойгоор ярьжээ.

Хаан ширээг залгамжлах ёслол энэ сарын 21-нд болох аж.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ