Наадмын өмнө хаалттай байгаа бүх замыг нээнэ

img

Нийслэлд өнөөдрийн байдлаар Сэлбийн хойд гүүр,  Доржийн гудамж, Жуковын урд уулзвар, Дунд голын замууд засвар, арчлалтын улмаас хаалттай байна.
Доржийн гудамжийг өнөө өглөөнөөс эхлэн хааж, хучилтын ажил хийх бөгөөд “Home Plaza”-аас баруун тийш 440 метр замыг гурван хоногийн дараа нээх юм. Мөн Жуковын музейн урд уулзвараас зүүн тийш 1 км замын хойд урсгал  хаалттай байна.
Түүнчлэн Энхтайваны гүүрний баруун талын Петровисын шатахуун түгээх станцийн уулзварт суурь асфальтбетон хучилт хийхээр 19-р хорооллын үйлчилгээний төв хүртэл 840 метр замыг өнөө өглөөнөөс эхлэн хаалаа. Уулзварын хучилтыг хийж, маргааш өглөө гүүрний доогуур хаалттай байгаа 500 метр замыг нээх юм. Энэ замд өнгө хучилт хийгээгүй, суурь хучилт хийснээр ийнхүү түр нээж байна. Үндэсний их баяр наадмын өмнө автозамын засварын бүх ажлыг дуусгаж, замуудыг нээнэ. Тиймээс хотын зүүн хэсэгт баяр наадмын өмнө ачаалал эрс нэмэгдэх төлөвтэй байгааг Нийслэлийн Автозамын газраас анхааруулж байна.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Дарь эхийн 21 р хорооны зам наадмын өмнө ашиглалтанд орох уу? Мөн энэ замд ус зайлуулах арга хэмжээг авахыг хүсэж байна
2013-07-04
иргэн:
Дарь эхийн 21 р хорооны зам наадмын өмнө ашиглалтанд орох уу?
2013-07-04