Байшингийн дээвэр хуурч машин дээр унажээ

img

  Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Саппорогийн урд хэсэгт барилгын дээвэр хуурч, зогсоол дээр байсан хоёр автомашин дээр уналаа гэсэн мэдээлэл 17.35 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Мэдээллийн дагуу шалгахад "Магнай трейд" ХХК-ийн автобаазын барилгын дээвэр салхинд хуурч автомашины зогсоолын талбайд байсан бага оврын автобус, "приус" маркийн автомашин дээр унаж автобусны хаалганы шил хагарч, "приус" загварын автомашины хаалга хонхойсон байсныг Замын цагдаагийн бүрэлдэхүүний хамт шалгаж зохицуулалтын арга хэмжээ авсан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Дээвэр хуурч унахаар салхи болсон билүү???
2013-07-04