Мохаммед Мурсиг огцруулах тогтоолыг танилцууллаа

img

Египэтид өрнөөд байсан тэмцэгчдийн хөдөлгөөн үр дүнгээ өгч ерөнхийлөгч Мухамид Мурсиг огцуурлах тогтоол гарлаа.  Египэтийн Зэвсэгт хүчний хямралын асуудал эрхэлсэн штабын хуралдаан болж өндөрлөсөн байна. Генерал Абдул Фатта Ал-Сиси саяхан яаралтай мэдэгдэл хийж Ерөнхийлөгч Мохаммед Мурсиг огцрох нь зөв гэсэн шийдвэрийг иргэдэдээ танилцууллаа.

.

Мохаммед Мурси жагсагчдын огцор хэмээх шаардлагыг хүлээж авахгүй гэдгээ өчигдөр мэдэгдэж байсан. Харин өнөөдөр Абдул Фатта Ал-Сисигийн мэдэгдлийг жагсагчид талархан хүлээн авчээ. Тахрир төв талбайд цуглараад байсан иргэд хотын гудамжаар баярын жагсаал зохион байгуулж салют хөөргөж байна хэмээн AFP агентлаг мэдээллээ. Исламын ахан дүүс хөдөлгөөний төлөөлөгч Жехад Эл-Хаддадын СNN-д мэдээлснээр “Мохаммед Мурсиг баривчлах тогтоол батлах шатандаа явж байна. Бид төрийн тэргүүнээ өөрсдөө сонгож чадсан юм бол өөрсдөө буулгах  эрх нь бидэнд бий” гэв. Сүүлийн үеийн мэдээллээр ерөнхийлөгч Мухамид Мурсиг гэрийн хорионд байгаа хэмээн албаныхан дурьджээ.

.

Одоогоор ерөнхийлөгчийг огцруулах тогтоол батлагдаагүй байгаа учраас дараагийн сонгуулийн тов гараагүй байгаа аж. Ерөнхийлөгч Мохаммед Мурсиг огцруулах тогтоолыг батлах эсэх нь энэ сарын 14-нд гарах байх хэмээн  генерал Абдул Фатта Ал-Сиси BBC-д мэдэгджээ.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

freedom:
sain bna erh chuluuguu olsond
2013-07-04