Ким Чен Ун “цэвэрлэгээ” хийжээ

img

  Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун эцгийнхээ хоёр дахь эхнэрийг хөдөлмөрийн лагерьт явуулсан тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд бичжээ. Ким Чен Ун эцгийнхээ ойр ажиллаж байсан хүмүүсийг халж, улстөрийн цэвэрлэгээ хийж эхэлсэн байна.

.

Тэрбээр Хөдөлмөрийн намын урлагийн хорооны нарийн бичгээр ажиллаж байсан, хойт эх  49 настай Ким Окийг ажлаас нь халсныг “Чосон ильбо” сонин мэдээлсэн байна. Хойд Солонгосоос зугтан гарсан нэгэн улс оронд нь “цэвэрлэгээ” явагдаж байгааг ярьжээ. Тэрбээр  армийн олон хүнийг тэтгэвэрт гаргасны дунд олон генерал байсан аж.

.

Ким Ок мэргэжлийн төгөлдөр хуурч, Ким Чен  Ирийн нарийн бичгээр ажиллаж байгаад Кимийн эхийг нас барахад 2004 онд гэрлэжээ. Зарим эх сурвалжийн мэдээгээр Ким Чен Ирийг нас барсны дараа хоёр ч удаа амиа хорлох гэж оролджээ. Мөн Берлин, Бээжингийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан аж. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

t1 hanguug:
abaad suuchihaagui ni bna daa tsoorchihson hanguug
2013-07-04