Пак Си Ён хар тамхины хэрэгт орооцолджээ
"Сайн залуу" киноны гол дүр Хан Жэ Хи буюу Пак Си Ён үнэхээр том асуудалд орсон тухай KBS телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр гаржээ. Хар тамхи хууль бусаар хэрэглэсэн хэргээр шүүхэд дуудагдаад байгаа жүжигчин, мисс бүсгүй энэ талаар ямар ч мэдэгдэл хийхгүй байгаа нь фенүүд болон үзэгчдийг хоёр тал болгоод байгаа ажээ.
...
Энэ хэрэгт гурван эмэгтэй жүжигчин холбогдож нэг нь хэргээ хүлээжээ. Асуудал ээдрээтэй байгаа төдийгүй хүнд байдалд орсон жүжигчин маань одоогоор хэвлэл мэдээллийнхэнд ямар ч мэдэгдэл хийгээгүй байна. Мөн шүүхэд давж заалдах эсэх нь тодорхойгүй байгаа нь үнэхээр хар тамхи хэрэглэсэн эсэх эргэлзээг үүсгээд байгаа ажээ.
Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ