Ангела Меркел баяр хүргэжээ
Холбооны канцлер Ангела Меркел Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргэж мэндчилгээ ирүүлсэн байна. Уг мэндчилгээнд,

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёрдахь удаагаа ажиллах хугацаанд Тантай хамтран манай хоёр орны хоорондын найрсаг болон итгэмжилсэн харилцааг улам гүнзгийрүүлж, монгол-германы их сургуулийн адил хамтарсан төслүүдийг урагшлуулахад миний бие баяртай байх болно.
Өндөр хариуцлагатай ажилд Тань цаашид улам их амжилт, аз жаргалыг хүсэн ерөөе. Хүндэтгэсэн
Ангела МеркелХБНГУ-ын Холбооны канцлер гэжээ.
Эх сурвалж: www.president.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ