Өөрийнхөө дэлгүүрээс 1.3 ам.долларын алмаз хулгайлжээ
Нью-Йорк хотын Tiffany&Co их дэлгүүрийн эзэн 46 настай Ледерхаас Окун өөрийнхөө дэлгүүрээсээ 1.3 сая ам.долларын алмазан эдлэл хулгай хийж буй дүрс бичлэг ил болжээ. Хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа бөгөөд өмнө нь алмазан эдлэл хулгайлж, хувьдаа завшиж байсан байж магадгүй хэмээн камеруудын бичлэгийг шалгаж байгаа аж.
.
Ажилчдын хэлж буйгаар Ледерхаас Окун бол чанга хатуу захирал байсан. Үргэлж үнэт эдлэл зүүж явдаг сайхан эмэгтэй. Яагаад өөрийнхөө амь шигээ хайрладаг дэлгүүрээс хулгай хийсэн нь сонин байна гэжээ. Зарим ажилчид түүнийг их хэмжээний өрөнд орсон тул үүнээс өөр сонголт үлдээгүй хэмээн хэлжээ.
.
Цагдаагийнхан Ледерхаас Окун болон түүний нөхрөөс мэдүүлэг авч эхэлжээ. Холбооны мөрдөн байцаах газраас мэдэгдэж буйгаар бол 1.3 ам.долларын алмазан эдлэл хулгайлсан гэх хэргээр түүнд хамгийн багадаа 10 жилийн хорих ял оноох аж.
Tiffany&Co их дэлгүүр нь дэлхийн 165 оронд үйл ажиллагаагаа явуулдаг алмазны төрөлжсөн дэлгүүр юм. Ледерхаас Окун тус дэлгүүрт 2011 оноос эхлэн захирлаар ажиллаж байгаа аж.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ