Цас орсны улмаас зам тээврийн 29 осол гарчээ

img

Цасны улмаас нийслэлд хальтиргаа гулгаа ихэссэн байна. Өчигдөр шөнө гэхэд 29 орчим зам тээврийн осол гарчээ. Ослын шалтгаан нь зуны дугуйтай автомашинаар хурд хэтрүүлэн давхиснаас үүдэлтэй ажээ. Ослын улмаас 17 хүн бэртэн, нэг хүний амь эрсэдсэн байна.  Улсын хэмжээнд энэ оны эхний зургаан сарын байдлаар зам тээврийн ослын 30340 дуудлага Замын цагдаагийн газарт ирснээс 9463 осол бүртгэгдэж, 152 хүн нас барж, 440 хүн гэмтсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ