Усны хувцастай тайзан дээр гарчээ
Солонгосын поп од PSY японд болсон хандивын тоглолтын үеэр тайзнаа усны хувцастай гарч иржээ. Тэрбээр өөрийн брэнд дуунууд болох Гангнам стайл, Жэнтилмэн дуунуудаа дуулж сонирхуулсан аж.
Түүний энэ үйлдлийн талаар хэвлэлүүд “PSY арай хэтэрнээ. Ямар газар ямар хувцас өмсөхөө мэдэхгүй байгаа нь одоо хүртэл түүнийг од болоогүйг нь илтгэж байна. Түүний дуунууд ихэвчлэн электрон шинжтэй байдаг ч гэсэн хандивын тоглолтод хэтэрсэн үзүүлбэр үзүүллээ” хэмээн шүүмжилсэн байна.
Харин тоглолтын дараа дуучин өөрийн хийсэн үйлдлээ “Би өөрийгөө юу хийж байгаагаа сайн мэддэг. Мэддэг учраас би тайзан дээр гардаг” гэж товчхон хариулсан байна.
Энэхүү хандивын тоглолт нь газар хөдлөлтөд орон гэрээ алдсан Индонез иргэдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилготой зохион байгуулагдсан байна.

Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ