Маршалын албаны тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

img

  Чуулганы өнөөдрийн  үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нөхөрлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн шийдвэр гаргалаа. Мөн Маршалын албаны тухай болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийн, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Нэгдсэн хуралдаан үдээс хойш 14.30 цагаас үргэлжилнэ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ