“Нэг мэдээлэл нэг амь” сэдвээр мэдээлэл хийнэ

. Иймд Хүний наймаа, хүчирхийллийн эсрэг Лантуун дохио ТББ, АНУ-н Техас мужийн Unbound байгууллагатай хамтран “Цагдаа, хууль сахиулагчид”, “Багш, нийгмийн ажилтан, эмч”, “Олон нийт” гэсэн гурван чиглэлийн хүмүүст “Нэг мэдээлэл нэг амь” сэдэвт хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт арга хэмжээг зохион байгуулж байна. Гурав хоног үргэлжлэх энэхүү сургалтаар гэмт хэрэгтний арга барил өөрчлөгдөн далдлагдаж, илүү нарийн зохион байгуулалттай болж байгаа энэ үед хүний наймааг таслан зогсооход иргэдийн мэдээлэл сайтай байдал, төрийн болон ТББ-уудын хамтын ажиллагаа, олон улсын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгнө.
.
Энэ удаагийн арга хэмжээнд АНУ-с мэргэжлийн хуульч, сэтгэл зүйч, туршлагатай сургагч багш нар ирж хичээл зааж байгаа бөгөөд тэд FBI буюу АНУ-н тагнуулын төв газартай шууд хамтран ажилладаг аж. Сургалт өнөөдөр, маргааш 15.00-18.00 цагийн хооронд “Хууль зүйн үндэсний хүрээлэн”-д зохиогдоно. Харин энэ сарын 6-ны өдөр олон нийтэд нээлттэйгээр Блью скай төвийн хоёрдугаар давхарын хурлын танхимд 16.00-18.00 цагийн хооронд болох аж.
. П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ