Дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн хамгийн олон автомашиныг хамруулж, удаан хугацаанд үргэлжилж ихээхэн хор хохирол учруулсан зарим замын түгжрэлийн талаар та бүхэнд хүргэж байна.
.
Бээжин, Хятад: 2010 оны наймдугаар сард гарсан замын түгжрэлээр 100 км урт автомашины дараалал 12 өдрийн турш үргэлжилжээ. Энэхүү түгжрэлийн шалтгаан нь Бээжин-Төвдийн хоорондох хурдны замыг иргэд хаах гэж оролдсоноос болсон аж. Түгжрэлийн улмаас олон тооны машин болон Бээжин хот руу барилгын материал зөөж байсан том оврын автомашинууд олон хоногоор саатсан байна.
.
Бетел, Нью-Йорк: 1969 оны наймдугаар сар. Вүүдстокийн хөгжмийн фестивальд ирсэн 500000 оролцогч болон бороо манан ихтэй байсан шалтгаанаас үүссэн энэхүү явдлыг замын түгжрэл гэхээсээ илүү түүхэн үйл явдал байсан гэж үзэх хүмүүс бий. 32 км урттай гурван өдрийн турш үргэлжилсэн энэхүү түгжрэлийг нисдэг тэрэг оролцуулан зохицуулж, хэвийн урсгалд оруулж байжээ.
.
Чикаго, Иллиноис: 2011 оны хоёрдугаар сар. Винди хотод 2011 оны хоёрдугаар сарын 1-нд 50 см-ийн зузаантай цас орсны улмаас уг түгжрэл үүсчээ. Цаг агаарын нөхцөл байдлаас болж жолооч нар есөн цагийн турш хальтиргаатай зам дээгүүр явах хэрэгтэй болсон юм.
.
Герман 1990 он: Дөрөвдүгээр сар. Берлиний ханыг нурааж хоёр Германыг нийлэх үед зам дээр 18 сая автомашин оролцсон томоохон түгжрэл үүсчээ. Гэвч энэ нь мөн л түгжрэл гэхээсээ баярт үйл явдал болж байсан учир түүхэнд тэмдэглэгджээ.
.
Интерстэйт, Техас: 2005 оны есдүгээр сар. Рита хар салхины үеэр Хьюстон хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 2,5 сая оршин суугч зам дээр түгжрэн 160 км-ийн урттай 48 цаг үргэлжилсэн цувааг үүсгэсэн юм. Гэвч энэхүү нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаагаар олон хүний амийг аварч чадсан билээ.
.
Леон-Парис, Франц: 1980 оны хоёрдугаар сар. Өвлийн амралтаасаа Парис руу буцаж байсан амрагчдын цуваа зам дээр ихэссэнээс болж түүхэндээ хамгийн урт буюу 175 км-ийн урттай түгжрэл үүссэн юм. Гэхдээ энэ түгжрэлд цаг агаарын байдал бас нөлөөлжээ.
.
Москва, Орос: 2012 оны арваннэгдүгээр. Санкт-Петербургээс Москва орох зам дээр цаг агаарын улмаас 2012 оны арваннэгдүгээр сарын 30-нд томоохон түгжрэл үүссэн юм. Энэхүү түгжрэл гурван хоногийн турш үргэлжилжээ. Засгийн газраас шаварт суусан жолооч нарт хоол хүнс майхан зэргээр тусалж байсны зэрэгцээ тусламжинд архи хүртэл багтаж байсан гэдэг.
.
Нью-Йорк хот: 2001 оны есдүгээр. Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг руу террорист халдсаны дараа хотын тэн хагас нь замын түгжрэлд оржээ. Бүх зам харилцааг хаагдаж зөвхөн түргэн тусламж, аврах ангийнхныг зорчуулж байсан юм. Мөн энэ өдөр АНУ-ын бүх агаарын нислэг газардаж мянга мянган зорчигч нисэх буудлууд дээр хүлээх хэрэг гарч байсан билээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ