Дарь-Эхийн уулзвар дөрвөн зам боллоо

img

  “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн авто замын уулзваруудыг өргөтгөн шинэчлэх ажил амжилттай үргэлжилж, өнөөдөр дахин нэг уулзвар ашиглалтад орлоо. Тодруулбал, Сансараас 100 айл явах замтай Дарь-Эхээс нийлдэг уулзварын зорчих хэсгийг өргөтгөж, бүх чиглэл рүүгээ эргэх зохион байгуулалттай болгож, гэрэл дохиог шинэчилсэн байна. Уулзварыг нээх ёслолын үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Бид нийслэл хотынхоо авто замын ачааллыг бууруулж, иргэдээ тав тухтай зорчих, цаг завыг нь хэмнэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор 33 уулзварыг шинэчлэх ажил өрнүүлж байна. Энэ ажил бол харьцангуй бага хөрөнгөөр богино хугацаанд боломжийн үр дүнд хүрч байгаагаараа онцлогтой” гэдгийг тодотголоо. Уг ажлын зураг төслийг “Ар Си Эс Си” ХХК боловсруулж, “Экспресс зам” ХХК ажлын 20 хоногт багтаан нийт 10400 ам метр талбайд зам барилгын, 1620 ам метр талбайд явган зорчигчийн замын ажил гүйцэтгэжээ. Түүнчлэн, зам барилгын ажилтай зэрэгцэн цахилгаан болон дулааны гол шугам сүлжээг “Хасу мегаватт” ХХК өргөтгөн шинэчилсэн байна. Харин шинээр гэрэл дохио нэмж суурилуулах ажлыг “Сүлжээт зам” ХХК хийжээ. “Гудамж” төслийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд өнгөрсөн сард III, IV хорооллын “Өргөө” кино театрын өмнөх уулзвар болон Саппорогийн тойргийг шинэчилсэн бол өнөөдөр ийнхүү гурав дахь уулзварыг шинэчилж, ашиглалтад оруулж байгаа нь энэ юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

4 zam ahui uilchilgee bayangol:
odoo ter bayangoliin ahui uilchilgeenii modnii 2-oos deesh horooolluu yavah toiruulgiig avch hayad 4 zamiin uulzvar bolgomoor yum
2013-07-05
sain bna:
demjij bna
2013-07-04
Yes:
Ardchilsan nam helsendee hurch baina shuu.Demjij baina.
2013-07-04
hovd bulgan:
tigaid kiigaid baitsgaitool kuud sain bnaa manai sumaas zuttai gazar baivuush ene ulaanbaatar chin
2013-07-04
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, доктор философии, холбоо барих хаяг: 88671597 tamir46@yahoo.com
2013-07-04