Малчид үнэмлэх гардана

img

  Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газраас санаачлан “Нийслэлийн Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгуулах гэж байна. Хангарьд ордны 14 давхарт болох уг зөвлөгөөнөөр “Сүүний үхрийн эрчимжсэн загвар ферм байгуулах”, “Фермер эрхлэгчдийг хөнгөлтэй зээлд хамруулж,  зээлийн сан бүрдүүлэх”, “Махны чиглэлийн үхрийн цогцолбор аж ахуй байгуулах болон Малын бүртгэл мэдээллийн санг бий болгох”, “Хээлтүүлэгчийг шинээр нөхөн тавих нь” зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Зөвөлгөөнд эрчимжсэн чиглэлээр мал аж ахуйг хөгжүүлж байгаа фермерүүд, аж ахуйн нэгж, мал аж ахуй эрхлэгч,  иргэд оролцож, тулгамдаж байгаа асуудлуудаараа санал бодлоо солилцох юм. Энэ үеэр малчдад мэргэжлийн үнэмлэх гардуулах юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ