Аялал жуулчлалын газрын мэдээлэл, сурталчилгааны төвийн нээлт болно

Мэдээлэл сурталчилгааны төвд жуулчдад зориулсан лавлах утас ажиллах бөгөөд халаасны хулгай, хэрэг зөрчил, үйлчилгээний байгууллагуудын талаархи санал гомдлыг шуурхай хүлээн авч, хариуцах байгууллагуудаар нь шийдвэрлүүлэх юм.
Төвийн гадна талыгҮндэсний аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн, үзмэрүүдийг сурталчлахад зориулж, жуулчдын анхаарлыг татахуйц байдлаар тохижуулжээ. Аялал жуулчлалын мэдээлэл, сурталчилгааны төв нь 40 хүний багтаамжтай иж бүрэн сургалтын танхимтай бөгөөд энэ нь нийслэл хотын жуулчны үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудыг бүх шатны сургалтанд хамруулах, мэргэшүүлэх, давтан сургах хүчин чадалтай юм.
Аялал жуулчлал өндөр хөгжсөн хотуудын адилаар хоттой танилцах “City tour bus” тойрон аяллын автобус өдөр бүр тогтсон цагт төвийн гаднаас явж зочид, жуулчдыг Улаанбаатар хоттой танилцуулна.
МСТ-ийн нээлт өнөөдөр болно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ